2020.12.28
Орон гэргүй зургаан иргэнд гэр олголоо
Өөрийн гэсэн орон гэргүй, эрхэлсэн ажил төрөлгүй зургаан иргэнд Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат гэр олголоо.
УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжлэгээр Тайванийн Хүүхдийг ивээх санд хандаж, дөрвөн гэр, аймгийн ХХҮГ-ын дэмжлэгээр хоёр гэрийг шийдэж, багийн Засаг дарга нарын судалгаанд үндэслэн зургаан иргэнд олгоод байгаа юм.
"Зөвхөн гэр олгоод орхих бус ажлын байраар хангаж, өөрийн гэсэн орлоготой болгож байгаа ба харьяа багийн Ажлын алба болон ах дүүсээс нь гурван жилийн туршид хяналт тавьж, амьдрал ахуйг нь өөд татах үүрэг өгсөн" хэмээн сумын Засаг дарга Б.Ганбат хэлэв. Гэр олгосон иргэдэд харьяа багийн Ажлын албанаас хүнс, түлшний дэмжлэгийг олголоо.