Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Өвөрхангай аймагт ажиллав
2023.09.25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Өвөрхангай аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, шүүмжлэлийг сонсон, холбогдох сайд нар хариулт өглөө.

Иргэдийн зүгээс Арвайхээр-Хужирт чиглэлийн 43.3 км хатуу хучилттай авто зам, Дулааны станц 2 дугаар хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл болон цахилгаан хангамж, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заал, Арвайхээр сумын гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга, Хархорин сумын сургуулийн өргөтгөлийн барилга, Арвайхээр хотыг үерээс хамгаалах зорилгоор Дэлгэрэх голын эх, Эмтийн сайр орчимд урсац тохируулгын усан сан, үерийн далан байгуулах, Хүүхэд залучуудын хөгжлийн ордон барих, 150 хүүхдийн ортой тусгай хэрэгцээт цэцэрлэгийн барилга, Хархорин сумд цэвэрлах байгууламж барих ажлуудыг ирэх оны улсын төсөвт суулгах саналыг дэвшүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана гэдгээ илэрхийллээ.