
2020.11.06
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын тухай
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.06) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 40 нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав.
Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна." гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсний дагуу уг хуулийг төслийг боловсруулсан байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
2025
03.17
2024
04.05