2013.01.04

Ч.Өнөрбаяр: Гишүүд дэмжээгүй учраас надад хэлэх тайлбар алга

 Монгол улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулинд хоёр нэмэлт өөрчлөлт орж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн юм.

Хуулинд өөрчлөлт орж байгаа заалт:
  1. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

  2. УИХ-ын гишүүнийг хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаагч нотолсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Өчигдөр Төрийн байгуулалтын хороон дээр хоёр дахь заалт дээр нэлээдгүй маргаан өрнөсний дараа уг заалтыг хасах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн юм.

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч Монгол улсад шударга ёсыг тогтоохыг хүссэн

Энэ талаар Ерөнхийлөгчийн  зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

-“Ер нь бол аливаа гэмт хэрэг хэргийн газар дээрээ баригдах тохиолдол бага. Жирийн иргэнийг шалгаж байсан ч гэсэн мөрдөн байцаах ажиллагааны явцад л хэрэг нь нотлогддог. Энэ хүн үнэхээр хулгай хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж нотлогдоно гэсэн үг. Тэгээд гэм буруутай үйлдлийг нь  шүүхээр эцэслэгддэг. Энэ утгаар авч үзэхэд ерөнхийлөгчийн зүгээс оруулсан санал бол цаашдаа Монгол улсад шударга ёсыг тогтооход, хууль дээдлэх ёсыг бий болгоход их чухал зүйл болох байсан юм. Гэтэл гишүүд маань сая хурлаар дэмжээгүй учраас надад  хэлэх тайлбар алга“.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.