Сандаг сангийн нэрэмжит тэтгэлэгийг 45 оюутанд гардууллаа
2020.10.07

Сандаг сангийн нэрэмжит тэтгэлэгийг 45 оюутанд гардууллаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн ирээдүй болсон 45 оюутанд Сандаг сангийн нэрэмжит тэтгэлгийг гардуулж өглөө. 

Сурч хөгжих үйл хэрэгтээ үе тэнгийн нөхдөөсөө оюун ухаан, эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, идэвх оролцоогоороо манлайлан шалгарсан Ховд аймгийн 17 сумын 45 оюутанг урамшуулан дэмжиж Сандаг сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олголоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дэлхийн Монгол иргэн байж, дэвшин хөгжсөн Хүчирхэг Монгол Улсын бахархалт түүхийг бүтээлцэнэ гэдэгт үл эргэлзэнэ. Оюунт Монголын эрдэмт ирээдүй, олон ястны ухаант хойч болсон та нарынхаа сурах үйл хэрэгт их амжилтыг хүсье.