Ховд сум нутгийн удирдлагын ордонтой, Баянбулаг баг цахилгаантай боллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд сумын нутгийн удирдлагын ордны шинэ барилгын нээлтэд оролцлоо.
Ийнхүү аль нэгдлийн үеийн зочид буудлын зориулалттай хуучин барилгад төрийн үйлчилгээ үзүүлж ирсэн үе өдгөө түүх боллоо. Нутгийн удирдлагын ордон нь 16 өрөөтэй, хурлын танхим, ариун цэврийн өрөө гэсэн зохион байгуулалттай баригдсан байна.
Энэ онд Ховд сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Баянбулаг багийн төвийн их засварыг хийж цахилгаанаар хангаад байна.
Сумын төвд 04-ийн шугамын их засвар, Сансарын гудамжны гүний худаг, Баянбулаг багийн Эхэн худгийг шинээр барьж, Баянбулаг багийн Улааны арын худгийг засварлажээ.
Ирэх жилүүдэд Ховд сум Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замтай хатуу хучилттай авто замаар холбогдох болно.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11