Ховд аймгийн Алтай суманд удахгүй шинэ гүүр, халуун усны барилга ашиглалтанд орно
2020.09.23

Ховд аймгийн Алтай суманд удахгүй шинэ гүүр, халуун усны барилга ашиглалтанд орно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Ховд аймгийн Алтай суманд хийгдэж буй бүтээн байгуулалттай танилцлаа.

Алтай суманд өмнөх Засгийн газрын үед улсын төсөвт тусгагдаж эхлүүлсэн Ерөнхий Боловсролын сургууль, эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцан, хугацаанд нь чанартай сайн хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Бодончийн голын шинэ гүүр болон төвийн халуун усны барилга тун удахгүй ашиглалтанд ороход бэлэн болжээ.