2025.02.01

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Ховдоос Харвард руу“ номоо брайль үсгээр хэвлүүлэн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон мэргэжлийн бусад холбоодод хандивлалаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал алс холын баруун хязгаарт төрж өссөнөөсөө эхлээд олон даваа, саад бэрхшээлийг даван туулж, орчин цагийн дэлхийн топ их сургуулийг амжилттай дүүргэсэн хийгээд өөрийн амьдралын баяр жаргал, саад бэрхшээл зэрэг өнгө алагласан сургамжтай бас сонирхолтой түүх дээр суурилан бичиглэсэн "Ховдоос Харвард руу" номоо брайль үсгээр хэвлүүлж Хараагүйчүүдийн үндэсний холбоо болон холбооны дэргэдэх мэргэжлийн боловсролын сургалтын төв, бусад мэргэжлийн холбоодын төлөөлөлд гардуулж өглөө.