Зэвсэгт хүчний 123-р ангийн албан хаагчидтайгаа уулзлаа
Цэргийн боловсрол хүнийг хүмүүжүүлж, хариуцлагатай, итгэл даадаг болгодог.
Миний өдий зэрэгтэй яваа минь Цэргийн сургууль, цэргийн амьдралын ач хэмээн санадаг.
Тиймээс хүүдээ хатуужил суулгах гэж цэргийн сургуульд үдэж байлаа.
Эх орондоо тангараг өргөсөн эх орны хүүгийн хуььд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болсон Монгол төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх өдрийг санаачилж, төрт ёсны энэ баярын өдөр монгол цэргийн парад жагсдаг болсонд бахархдаг.
Өнгөрсөн 4 жилд миний бие зэвсэгт хүчин, цэрэг армийн асуудлаар;
✅ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ хуульд өөрчлөлт оруулж Зэвсэгт хүчин, цэргийн албан хаагчдын маань 36 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ БУУРАХ БАЙСАН ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛСЭН.
✅ Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт Зэвсэгт хүчнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦООГ нэмэгдүүлнэ гэж зааж өгсөн.
✅ ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛ-2032” ХӨТӨЛБӨРИЙГ боловсруулан УИХ-аар батлуулна.
✅ ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН БА ДОТООДЫН ЦЭРЭГ, ЦАГДАА, ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫНХАА НИЙГМИЙН БАТАЛГААГ САЙЖРУУЛЖ, ОФИЦЕР, АХЛАГЧ НАР ОРОН СУУЦТАЙ БОЛОХОД дэмжлэг үзүүлнэ.
✅ ЗЭВСЭГТ ХҮЧИНД ШААРДАГДАХ зэвсэглэл, цэргийн техникээр хангах асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэнэ.
✅ Төрийн албан хаагчид, тэр дундаа цэргийн албан хаагчид маань УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙГЭЭР ЖИЛИЙН 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
✅ ШИНЭ ХОВД хөтөлбөр хэрэгжүүлж Ховдчууд , цэргийн албан хаагчдаа ОРЛОГО ИХТЭЙ, ЗАРДАЛ БАГАТАЙ амьдрах бололцоог бий болгоно.