2020.07.08

Д.Бат-Эрдэнэ: Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлд анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

“Засгийн газрын шинэ бүтцийн сайд нарт амжилт хүсье. Эдийн засгаа хэрхэн тэлэх чиглэлд энэ Засгийн газрын хамгийн чухал ажил. Тиймээс өнөөдрийн бодит боломж болох гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний тулд түүхий эдээ баяжуулах үйлдвэр барьж байгуулах ёстой. Усны асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх вэ?

МАН-ын ялалтын гол хүчин зүйл нь утааг 50% бууруулсан явдал юм. Түлшний үйлдвэрт хэрэглэх нүүрсийг нааш нь татаж байгаа тээврийн зам, бэлчээр, хөрсний талхлалт өндөр байгаа. Нийт 59,6км замын асуудал яригдаж байна. Үшүнийг салбарын сайд нар анхаарч ажиллаарай.

Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлд анхаарч ажиллаарай. Нүүрсний олборлолтын дараа тухайн газар юу үлдэх вэ? Үүнийг олон улсын туршлагаас хэрэгжүүлээрэй.”