2020.07.08

Б.Бейсен: Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

“АШУИС-ийг Эрүүл мэндийн яамны харьяа болгож болох уу? Өмч хувьчлалаар юу ч хүртээгүй хүмүүс бол боловсрол, эрүүл мэндийн салбарынхан байдаг. Цалингийн нэмэгдлийг анхаарч ажиллаарай. Орон нутгаас нийслэлд ирж оношилгоо, эмчилгээ хийлгэж байгаа иргэд хүлээлт ихтэй, очер дараалал их байдаг. Үүнийг яаж өөрчлөх вэ?

Сангийн сайдаас асууя. АШУҮИС-ийн харьяа эмнэлэг баригдсан. Төсөвгүйн улмаас хаалгаа барьсан. Төсөвт энэ асуудал шийдэгдэх үү?

ХНХ-ийн сайдаас асууя. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байдаг иргэдийн цалин өсдөггүй. Энэ байдлыг хэрхэн засах вэ?”