2020.07.08

Г.Ганболд: Аймаг, сумдын хилийн цэсийн маргааныг нэг мөр болгон шийдвэрлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

“Орон нутгийн уул уурхайгүй аймгийн иргэдийн амжиргаа мал аж ахуй дээрээ тогтдог. Тиймээс энэ салбарын сайд үүнийг анхаарч ажиллаарай. Махны экспорт, ноолуурын үнийн арга хэмжээг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар газар нутгийн маргаан асар их болсон. Өөр аймаг төдийгүй аймаг дотроо сумдын хилийн цэс тойрсон маргаан, газрын нэршлийн маргаан их байна. Үүнийг нэг мөр болгох ёстой болсон.

Байгаль орчны яам аялал жуулчлалын салбараа хаячихдаг. Мөрийн хөтөлбөрт 1 сая жуулчин хүлээн авах талаар тусгасан. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаарай. Түүнчлэн цаг уурт зориудаар нөлөөлж буйг иргэд маш буруу ойлгож байгааг мэргэжлийн үүднээс тайлбарлан танилах шаардлагатай болсон. Нэгдсэн зохион байгуулалт, учлдаа холбоотой болгож, мэргэжлийн багаар удирдуулах хэрэгтэй байна. Д.Сарангэрэл сайд анхаараарай.”