2020.07.08

Г.Мөнхцэцэг: Ард түмнийг соён гэгээрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх Соёлын яам байгуулсанд талархалтай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

“Салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүс сайд болж байгаад талархаж байна. ХАА-н салбартаа ахиц гарсан бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон. Бүсчилсэн хөгжлийг бий болгож говийн бүсээ илүү анхаарах хэрэгтэй байна. Бэлчээрийн асуудал хүнд байна. Говийн малчид жилийн 4 улиралд нүүдэл хийсээр явж байна. Бэлчээр хайж өөр аймгийн нутагт очоод хөөгдөж байгаа эмгэнэлтэй зүйл малчид ярьж байна. Нэн түрүүнд бэлчээрийн хуулийг баталж өгөхийг сонгогдсон гишүүний хувьд надаас хүсэж байсан. Тиймээс энэ тал дээр хамтран хийх ажил их байгаа шүү.

Болосвролын салбарт шинэчлэл авчрах ажил хэрэгжүүлэхгүй бол нилээд хоцрогдоод байна. Боловсролын багц хуулиа батлан хэрэгжүүлэх ёстой. Өмнөх парламентын үед батлагдсан энэ салбарын хуулиуддаа тулгуурлан ажиллаарай.

Соёлын яам бол нийгмийн захиалгаар бий болсон. Соён гэгээрүүлэх чиглэлд үндсэн бодлого явна гэж бодож байна. Түүх уламжлалаа бид ярих нь зүйтэй гэхдээ соёл урлаг, уран бүтээлийн салбараа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн парламентын үед НББСШУ-ны байнгын хороо олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлсэн. Үүний хүрээнд олон бүтээн байгуулалт, салбарын ажилтнуудын цалин нэмэгдсэн.”