Д.Сарангэрэл: Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээнгүйлэн ажиллана
2020.07.08

Д.Сарангэрэл: Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээнгүйлэн ажиллана

Засгийн газрын гишүүд захирамжаа гардан авсны дараа, УИХ-д тангараг өргөхөөс өмнө сэтгэгдэлийг нь хүргэж байна. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл: Ерөнхий сайд анх удаа өөрөө бие дааж Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллах сайд нараа сонгосон. Энэ бүрэлдэхүүнд намайг оруулсанд талархаж байгаа. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээнгүйлэн ажиллана.

Хоёр жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан эмч, мэргэжилтнүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Байгаль орчны сайдаар томилогдлоо. Эх орноо хамгаалах, уулс ус газар шороо энэ бүхэндээ сэтгэл зүрхээ гарган ажиллах үүрэг надад ногдож байна.

Энэ бол иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл. Хамгийн гол нь байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, ашигласан хойгоо нөхөн сэргээлт хийдэг, эх орон газар шороотойгоо зөв харьцах энэ чиглэлд нилээн хатуу байр суурьтай ажиллана.