2020.05.14

2016-2020 онд 260 хууль, 16 тогтоомжийг боловсронгуй болгоно

2016 оны сонгуулиар бүрдсэн парламент хууль батлах үндсэн үүргийнхээ хүрээнд бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд Монгол улсад хэрэгжиж буй хууль, тогтоомжийг  боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын тогтоол баталсан. Нийгэмд хэрэгжихүйц, шинжлэх ухаанч, үндэслэлтэй хууль тогтоомж гаргаж, үйлчилж буй хууль тогтоомжийг сайжруулсан юм.

Өнөөдөр Монгол улсад 600 гаруй хууль үйлчилж байна. Өнгөрч буй 4 жилийн хугацаанд УИХ-аас 260 гаруй хууль тогтоомжийг боловсруулах, батлуулж, засаглалыг бэхжүүлэхэд гол стратегиа чиглүүлэн ажилласан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсанаас эхлээд олон томоохон хууль, тогтоомжийг боловсронгуй болгоод байна. Мөн Төрөөс бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход гишүүд идэвхтэй оролцлоо. Хууль эрх орчныг боловсронгуй болгох нь УИХ-ын үндсэн үүрэг юм. 

Улсын Их Хурал өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан.

Тухайлбал:
  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62;
  • 2004 он хүртэлх үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96;
  • 2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96;
  • 2012 он хүртэлх үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь тус тус батлагдсан.
ӨНГӨРСӨН 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД БУЮУ 2016 ОН ХҮРТЭЛ ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДААГҮЙ БАЙНА.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт  43 байгууллагаас санал авч нэгтгэжээ. 

Энэхүү Үндсэн чиглэлд 260 хуулийн төсөл, 

Үүнээс: 

  • 2016 онд -31, 
  • 2017 онд- 131, 
  • 2018 онд-71, 
  • 2019 онд-24, 
  • 2020 онд-3, 
Нийт 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 

Үүнээс: 

  • 2016 онд-4, 
  • 2017 онд-11, 
  • 2018 онд-1 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан байна.
Үндсэн чиглэлд тусгагдсан 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар-239, 
  • Улсын Их Хурлын гишүүд-17, 
  • Монгол Улсын Ерөнхийлөгч-4 хуулийн төсөл тус тус санаачлахаар, 
  • Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд 
  • Засгийн газар-12, 
  • Улсын Их Хурлын гишүүд-3, 
  • Монгол Улсын Ерөнхийлөгч-1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тогтоолд тусгажээ.
Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийн 
  • 75 нь анхдагч хуулийн төсөл, 
  • 85 нь шинэчилсэн найруулга, 
  • 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 
  • 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл байжээ. 

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой болсон юм. 

 Г.Занданшатар  УИХ-ын дарга

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болсон.”

Ц.Соёлмаа