
2016.11.18
2020 он хүртэл 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлнэ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.