С.Чинзориг: ЗГ, УИХ, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг тэгш байлгах нь зүйтэй
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.01.05

С.Чинзориг: ЗГ, УИХ, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг тэгш байлгах нь зүйтэй

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 55 саналаар санал хурааж эхэлсэн. Санал хурааж байх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Уг тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ “Засгийн газраас хууль тогтоомжийг боловсронгуй болгох...” гэсэн нэршлээр батлах нь оновчгүй юм. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл гэсэн агуулгаар нь батлахыг дэмжиж байна.

Тогтоолын төслийн хавсралтад багтсан, багтаагүйгээс үл хамааран Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хууль санаачлах эрхийг нээлттэй байлгах нь зүйтэй. Тогтоолын төслийн хавсралтад багтсан хуулиудыг Зөвхөн Засгийн газар өргөн барина гэсэн үзэл баримтлалтай байгаагаас болж УИХ-ын гишүүд, хууль санаачлагчийн хооронд зөрчил үүсээд байна."