Д.Оюунхорол: Барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг оруулж өгөөч
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Хэлэлцэх асуудлын дараалалд өргөн барьсан нэг хуулийг оруулж өгөөсэй гэсэн бодолтой байна. Энэ бол Барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээлийн тухай хууль. Бид ажилгүй, тэтгэвэр халамж авдаггүй иргэддээ боломж олгож, итгэлийн зээл олгох асуудлыг шийдвэрлэмээр байна. Энэ асуудал дээр анхаарлаа хандуулж хуулийг оруулж өгөөч.
Зарим гишүүд хэлж байна. Шинжлэх ухаан технологийн хуулийг оруулж өгөөч гэж. Энэ чухал асуудал мөн гэхдээ өнөөдөр бид олон талын асуудлыг анхаарч бодох хэрэгтэй. ШУ-ны байгууллагын эрдэмтэд судлаачдын зүгээс одоогийн өргөн баригдсан байгаа хуулиудыг хэлэлцүүлгийн шатанд нь саналаа өгөх өөрчлөх саналуудыг гаргаж байгаа. Тийм учраас эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг зохиох байсан ч 3 сарын 2 хүртэл хурал цуглаан зохион байгуулах боломжгүй болсон тул яаралгүй судалгаан дээр үндэслэн илүү нухацтай хандах хэрэгтэй байгаа. Шинжлэх ухааны тухай хууль дээр нэлээд нухацтай хандаж шийдвэрлэх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14