2020.01.31
Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлмээр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Их л амбицтай, том жагсаалт байна. Үндсэн хуулийн дараа орохоор 16 орчим том хуулийг араас нь жагсаажээ. О.Баасанхүүгийн "Амжих уу" гэдэг ортой л доо. Нэг санал байна. Засгийн газраас 2018.03 сард өргөн бариад, УИХ-аас ажлын хэсэг гараад, Үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрин танхим ,эрдэмтэн, судлаачид багш нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг ажилласан хэлэлцэх эсэхийг нь хэлэлцчихсэн Хөдөлмөрийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлмээр байна. 1990 онд баталсан хөдөлмөрийн хууль 2020 оны хөдөлмөрийн зах зээлийн эрх зүйн орчны шаардлагыг дийлэхгүй байна. Цаг алдалгүй энэ хуулийг баталмаар байна.
Түүний асуултанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.