2020.01.31
Б.Баттөмөр: Шинжлэх ухаан технологийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Чухал хэлэлцэх ёстой хуулиуд орж ирж байна. Ялангуяа алсын хараа 2050. Монгол улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд 30 жилийн хугацаанд бодлогын гэж хэлэх 500 гаруй баримт бичгийг нэгтгэж Алсын харааг оруулж ирж байгаа гэж ойлгож байна. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн гүйцэтгэлүүд гээд ярих ёстой асуудлууд байна.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Хэлэлцэх нь зүйтэй санал нэг байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай хамт Шинжлэх ухаан технологийн хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2016 оноос хойш боловсруулсан. Ялангуяа Шинжлэх ухаан технологийн тухай хууль дээр их хурлын гишүүдийн саналаар мөн засгийн газраас өргөн барьсныг нэгтгээд Б.Ундармаа гишүүнээр ахлжжлсан ажлын хэсэг байгуулаад маш их ажилласан. Энэ Яагаад хаврын чуулганаар орж ирээгүй байна.
Хийж байгаа ажлаа шинжлэх ухаан технологитой уялдуулсан цагт бид хөгжинө. Олон асуудлуудыг шийдэх энэ хууль яагаад хойшилсон бэ? Эрдэмтдийг Монголд татах эрх зүйн орчныг бий болгосон. Яамдуудын хүлээх чиг үүргийг тодорхой болгож өгсөн.
Монгол улсад долларын ханш 2750 болсон. Ханш яагаад өсөөд байна гэхээр худалдааны хууль, зохицуулалт байдаггүй. Монгол төгрөгийн ханш үнэгүйдэж байгаа нь худалдаатай холбоотой. Энэ дээр зохицуулалт хийж яагаад болдоггүй юм бэ? Худалдааны хуулийг яагаад батлуулах санаачилга гаргаж болдоггүй юм бэ?
Түүний асуултанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.