2020.01.31
О.Баасанхүү: Шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа ярих хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Хаврын ээлжит чуулганаар цуглаж чадвал маш чухал хуулиуд орж байна. Ялангуяа шинэ Үндсэн хууль батлагдаад таван сарын 12-нд хүчин төгөлдөр болно. Энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа ярихгүй бол болохгүй. Жил, нас өөр болсон. Бид амжих уу?
Зургадугаар сарын 20-нд сонгуулийн сурталчилгаа явна, санал хураалт дуусна. Ажлын хэсэгт таныг гомдоллоод байхаар чинь хүчээр оруулж байна гэсэн. Намуудын төлөөллөөр ерөнхийлөгчийн зөвшилцөл хийх ёстой. Таван сарын 12-ноос хойш суудалгүй намуудыг дуудаад, хэлэлцүүлэг хийгээд, 50 настай хүмүүс бүгд л сонирхож байгаа байлгүй дээ.
Түүний асуултанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.