2019.11.22

С.Чинзориг: Даатгуулагчдийн мөнгийг эрсдэлгүй болгох дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/ хуралдаанаар  Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томиллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Арилжааны банкны гаргаж буй зээлийн асуудалд реформ хэрэгтэй байна. иргэдийнхээ орон сууц, мал, цалингийн зээл зэргийг болиулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авмаар байна.

Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах чиглэлээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Чөлөөт үлдэгдлээр Монголбанкны үнэт цаас авах чиглэлээр ажиллаж байгаа.

Энэ ажлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж бид эрдэлгүй болгоно. Даатгуулагчдийн мөнгийг эрсдэлгүй болгох дээр анхаарах хэрэгтэй. Манай орон шиг иргэдийнхээ шууд орлогоор нь барьцаалан зээл олгодог энэ бүтээгдэхүүнийг хязгаарлах болиулах тал дээр анхаармаар байна.