2019.11.08

Н.Амарзаяа: Саарал жагсаалттай холбоотой асуудалд УИХ ямар хариуцлага хүлээх вэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Хариуцлага тооцно гэхээсээ илүүтэй саарал жагсаалтаас яаж гарах вэ? гэдэг эрх зүйн зохицуулалтаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Энэ дээр УИХ, Эдийн засгийн байнгын хороо яаж анхаарч байгаа вэ?

УИХ өрөө төсвийн бодлого, мөнгөний бодлогын асуудлыг баталж өгдөг. Жил болгоны үндсэн чиглэлийг баталж өгдөг УИХ өрөө Саарал жагсаалттай холбоотой асуудалд ямар хариуцлага хүлээх вэ? 

Саарал жагсаалтад орсон дөрвөн асуудал байна. Энэ хэнтэй холбоотой вэ гэдэг нь Монголоор бичээстэй байгаа. Хариуцлага тооцож чөлөөлж болно гэхдээ нэгдсэн байдлаар авч үзэх хэрэгтэй.