2019.11.08

М.Билэгт: Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг дэмжихгүй байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

СЗХ-ны дарга өөрөө өргөдлөө өгсөн гэдэгт би санал нийлэхгүй байгаа. Өргөдөлд нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа өгсөн дөрвөн зөвлөмжид СЗХ-той асуудал байхгүй гэсэн байна.

Тиймээс ЭЗБХ-оор хаалттай хэлэлцсэний дараа чөлөөлөх асуудлыг ярих ёстой. Энэ бол сайн мэргэжилтэн. Өөрийгөө ч сайн ажилласан гэж байна. Шахалт үзүүлж өргөдлийг нь өгүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг дэмжихгүй байна. Энэ хүнийг халаад саарал жагсаалтаас гаргаж чадах хүн нь бэлэн байгаа юм уу. Хэн тэгж хурдан гаргаж чадах юм бэ?