
2019.11.22
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо
УИХ-ынчуулганы өнөөдрийн /2019.11.22/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томиллоо.
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж 81.8 хувийн саналаар дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилоё гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.