2019.11.08

А.Ундраа: Дарамт шахалт өгч өргөдөлийг нь өгүүлсэн харагдаж байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа

СЗХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Нэг хүнтэй хариуцлага тооцох дарамт шахалт өгч өргөдөлийг нь өгүүлсэн харагдаж байна. Тоо баримтаа өргөдөл дээрээ тодорхой дурдсан байна. Энийг хаалттай горимоор хэлэлцэлгүй яаран хариуцлага тооцож байгааг дэмжихгүй байна.

Хуулийн зохицуулалт байхгүй байсан саяханаас хууль батлагдсан атал СЗХ энийг хэрэгжүүлэгүй мэт ярих нь буруу.