2019.11.08
Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг 5 хоног хойшлууллаа
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Харин гишүүд УИХ-ын гишүүд С.Даваасүрэнг байлцуулж байгаад асуудлыг хаалттай горимоор хэлэлцэн сайтар нягталсны дараа чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж байв.
Иймд УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн СЗХ-ны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.