Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлснээр УИХ дахь фракцуудын шантаажинд барьцаалагдахгүй
МН-25 дугаар суваг телевизийн 25-н цаг мэдээний хөтөлбөрийн "Тодруулга" буланд УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар, Тодруулбал, "Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, томилж, огцруулдаг байх" заалттай холбоотой УИХ-ын гишүүдээс тодруулга авсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Засгийн газрын гишүүд нь Ерөнхий сайдтайгаа ажиллахгүй гээд гараад явдаг, эсвэл огцруулах бичигт гарын үсэг зурдаг байдал Монголын улс төрд байгаа шүү дээ. Тэгэхээр гаднаас танхимаа бүрдүүлээд үзье л гэж Үндсэн хуульд энэ саналыг оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ заалтыг дэмжихгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэг байна уу? гэдэг асуудал юм зөв юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
Засгийн газар мэргэшсэн, тогтвортой байх зармчыг хангахад энэ заалт их чухал нөлөөтэй. Энэ заалт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа гол амин сүнс болсон зарчим.