2019.09.06
Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байна
УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд "Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг" байх эрх мэдлийг тусгаж өгсөн. Гэтэл МАН-ын зарим гишүүд УИХ олон эрх мэдлээсээ татгалзаж байгаа учраас энэ заалтыг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлж унагаагаад байсан юм. Тэгвэл МАН-ын бүлэг энэ асуудлыг дахин хэлэлцэж, энэ асуудлыг дэмжихээр болсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
"Одоогийн байдлыг харахад 2 Ерөнхий сайдтай юм шиг ажиглагдаад байгаа. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх энэ саналыг дэмжиж байгаа" гэв.