2019.07.17
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн мэдүүлж, нэгдсэн хуралдаанд танилцуулсан билээ.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
07 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт 15.00 цагаас: