Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчлэн баталлаа
2019.06.13

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчлэн баталлаа

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцууллаа.

УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх буюу 65,9 хувийн саналаар хүлээж авсан билээ.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 65,4 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.