2019.05.10

Ц.Цогзолмаа: Монгол төрийн оршин тогтнох шалтгаан нь ард иргэддээ аюулгүй амьдрах орчныг хангаж өгөх юм

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Эдийн засаг, нийгэмд гарч байгаа сайн өөрчлөлтүүд байгааг бид бүгд харж байна. Гэхдээ үүний хажуугаар ард иргэдийн хүсэн хүлээж байгаа, шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байна. Жишээ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт байна. Олон жил асуудал байсныг мэдсэн хэдий ч оновчтой шийдлийг бид олж чадаагүй байна. Махны үнэ өндөр өслөө. Үүнийг бууруулах яг ямар ажил хийх ёстойгоо ярихгүй, дасан зохицох байдалтай байгаад байна.

Монгол төрийн оршин тогтнох шалтгаан бол ард иргэдээ аюулгүй амьдрах орчныг хангах. нөгөө талдаа салбар хоорондын уялдаа холбоо. Бид бодлогоо л ярихдаа эдгээрийгээ шийдэхгүй болохоор урсгалаараа л яваад байна.

Тиймээс 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа анхаарах хэрэгтэй. Ялангуяа инфляцитай холбоотой асуудлыг шийдэх ёстой."

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.