УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.05.26

С.Чинзориг: 2018 онд айл өрх, иргэдийн орлого нэмэгдэх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн талаар өргөн хүрээний асуудал хөндөж, дор бүр нлтийн талаарх тооцооллыг шинэчлэх үү? 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 4,2 хувийн өсөлттэй байна. Тиймээс үндсэн чиглэлд тусгагдсан тоон үзүүлэлтийг одоогийн нөхцөл байдалд тулгуурлан шинэчлэх үү?

Зарчим баримтлах байдлаар ажилгүйдлийг бууруулна гэж юу гэсэн үг үү? Зарчим баримталлаа гээд ажилгүйдэл буурахгүй. Бодлогоор л ажилгүйдлийн түвшинг бууруулдаг. 2018 онд шинээр хэдэн ажлын байр бий болгоно гэж тооцов?

Ажлын байрыг хадгалах чиглэлээр ямар бодлого барьж байна? Иргэдийн амьжиргааны түвшинг 2018 онд хэрхэн нэмэгдүүлэх вэ? Өрхийн орлого ямар хэмжээнд хүрэх вэ? Хүн амын дундаж давхарга 2018 онд нийт хүн амын хэдэн хувьд хүрэх вэ?

Томоохон төсөл хөтөлбөр эргэлтэд орж чадах уу? Тавантолгой төслийн хэрэгжилтийг 20 хувьтай байна гэж тооцжээ. Ингээд харахаар ирэх онд энэ төсөл бичиг цааснаас цааш урагшлахгүй юм байна гэж харлаа.

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар ямар бодлого барьж байна? Малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар ямар зорилт тавьж, ямар үр дүнд хүрэх вэ?

Үйлдвэржүүлэх бодлого хэрэгжих үү? 21:100 хөтөлбөрийн хэрэгжилт ирэх онд 20 хувьтай байна гэж үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулснаа 20 хувь гэж бичээд хаадаг жишгээр явах нь л дээ.

2018 онд сургууль бүр хүн хөгжлийн төв болж чадах уу? Сургууль бүрийг хүн хөгжлийн төв болохын төлөө ямар арга хэмжээ авч байна? Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьд хүрэх вэ?

Өртөг өндөртэй оношилгоо, шинжилгээг Монголдоо хийдэг болно, энэ төрлийн төв байгуулна гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Өндөр өндөртэй мэс заслыг Монголдоо хийж, иргэдийн халааснаас гарах зардлыг бууруулна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

Өвөрхангай аймагтай холбоотой хоёр асуудал байна. Арвайхээр-Баянхонгор хотын хоорондох 60 км замаар хүн явахын аргагүй болсон. 2018 онд энэ замыг засварлах, шинэчлэх талаар үндсэн чиглэлд тодорхой зорилт туссан уу?

Орхон голд 160 метр гүүр бий. Одоо хүн явах аргагүй болсон. Өнөө, маргаашгүй нурахад бэлэн болсон. Энэ гүүрийг шинэчлэх талаар Засгийн газар анхаарал хандуулж байна уу?

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод дулааны станц барих тухай асуудал 2010 оноос хойш яригдаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Станц барих талаар ямар бодит ажил хийх вэ? 2010 онд ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс хойш урагшлаагүй байна.

Г.Өнөрбаяр: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 

2018 онд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болгоно гэж зорьж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, Хөдөлмөрт бэлдэх, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болно. Мөн гадаадаас авах ажиллах хүчний 50 хувь нь заавал Монгол ажилтан байх ёстой гэдгийг Засгийн газраас чиглэл өгсөн.

Төвлөрлийг сааруулах, орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн бодлого барьж байна. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод, эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болно. Тэр дундаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан учраас энэ хүрээн хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2018 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд манай яамны эрхлэх асуудлын хүрээнд найман зорилт туссаны 5 нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой. Энэ хүрээнд гадаадад ажиллаж буй Монголчуудын асуудал хөндөгдөнө. Одоогоор Япон, БНСУ, Чех зэрэг улсад ажиллах хүчин гаргах асуудал яригдаж байна. Тэдний нийгмийн хамгааллыг асуудлыг шийдэх тал дээр анхаарч, гэрээ хэлэлцээ байгуулахаар ажиллаж байна.

Айл өрхүүдийн нийт өрхийн орлогын 18 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, 51 хувь нь цалин хөлснөөс хамаардаг гэсэн судалгаа бий. Тиймээс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж байна. Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгааны ажлуудыг хийж дууссан. Энэ хүрээнд бага болон дундаас доош орлоготой айл өрхөд олгох хүнсний талоныг нэмэгдүүлэх болно.

Д.Ганбат: Зам, гүүр шинэчлэх боломжгүй

Зам, тээврийн хөгжлийн сайд 

Авто замын сүлжээ өргөжсөнтэй холбогдуулан засвар, арчлалтын зардал зайлшгүй гардаг. 2017 оны төсөвт засвар, арчлалтын ажилд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч төсвийн тодотголоор хасагдсан. Авто замын чанар, стандарт алдагдсаны улмаас замын эвдрэл олонтаа гарч байна.

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ шинэчлэх, засварлах боломж байхгүй. Аялал жуулчлалын салбарыг бүсчилж хөгжүүлэх хүрээнд зам барих зорилтыг дэвшүүлж байгаа.