2018.04.27

Б.Энх-Амгалан: Шинэ нисэх онгоцны буудал хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас МУ-ын Ерөнхий сайдад хандан “Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Гадаадын хөрөнгө оруулалтыг өөлсөн зүйл байхгүй. Энэ нисэх онгоцны буудал 247 сая доллараар баригдах байснаа яагаад 600 сая доллар болж өссөн бэ? Шинэ нисэх буудал  8 хоолойтой, 108,800м/кв талбай бүхий агаарын хөлгийн зогсоолтой. Буянт ухаа 155 м/кв талбай бүхий зогсоолтой. ОУ-ын жишгээр “Хөшигтийн хөндий” шиг нисэх онгоцны буудлыг хэдэн төгрөгөөр барьдаг вэ? Зөвлөх үйлчилгээний компани ямар компани ажиллаж, ямар өртгөөр ажилласан бэ? Хэзээ зээлээ төлж эхлэх вэ? Тариф нэмэгдэнэ гэж байна. Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ? Энд ажиллах хүмүүсийн орон сууцны асуудлыг яаж шийдэх вэ? Өнөөдрийг хүртэл баригдаагүй байна. “Миат” компанитай холбоотой тодорхой мэдээллийг өгөөч.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ: Сангийн яам ажлын хэсгээ томилж ажилласан. Бидний анхны авч байгаа зээл, техник эдийн засгийн үнэлгээтэй холбогдуулан нэмэгдсэн. Цаг тухайн үед нь хяналт, шалгалт явагдаж байсан. Нисэх буудлыг цаашаа авч явах менежментийг ярьж байсан. Засгийн газрын тогтоолоор 2 улс хамтраад явна гэсэн. 30 орчим жил хамтраад явна. Нисэх буудлын төлөвлөлт хийгдээд явна. Төлбөрийг 30 аад жилд төлж дуусгана. “Миат “ компаныг хөл дээр нь босгохын тулд 39 орчим хувийг хувьчлах боломжтой гээд дуугарчихсан. Хийх ажил их байна. Шинэ буудал 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна