
2018.04.19
Улсын нисэхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
УИХ-ын чуулганаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Ингээд олонхийн саналаар хуулийн төслийг батлахыг дэмжлээ.