2018.03.29

Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг танилцууллаа

Эдийн засгийн найм дахь удаагийн чуулган өчигдөр эхэллээ. Тус чуулган нь хоёр үе шаттай. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан эхний чуулган нь болж байна. Харин удаах нь тавдугаар сарын сүүлээр болох юм. Энэ удаагийн чуулганаар засгийн газар хувийн хэвшлийн 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван тулгуурт хөгжлийн бодлогыг талууд онцлон хэлэлцсэн байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Том төслүүдийг хэрэгжүүлж чадвал 263000 гаруй ажлын байр гарна.

Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Төр, Нийгэм, Эдийн засгийн их реформоос бүрдэж байгаа юм байна.