УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны байнгын хорооны гишүүнээр сонгогджээ
Чуулганд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцож байгаа юм.
2018.03.26

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны байнгын хорооны гишүүнээр сонгогджээ

Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна.

Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож буй бөгөөд 69 Их хурлын дарга, 216 эмэгтэй гишүүн оролцож байгаа аж. Чуулганд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцож байгаа юм.

Чуулганы хоёр дахь өдөр буюу УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. ОУПХ нь Ассамблейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн байнгын хороо, хоёр хороотой бөгөөд байнгын хороод бүрт 10 гаруй гишүүн сонгогддог аж.

Нийт 188 парламентын бүлгийн гишүүдийн маш их өрсөлдөөн дундаас байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон байна.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн ОУПХ нь анх 1889 онд Франц улсын Парис хотноо байгуулагдсан бөгөөд 171 жинхэнэ, бүс нутгийн парламентын 11 гишүүнтэй. Улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж тогтоол гаргах, хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой юм.

ОУПХ-ны Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлөөс гурван жилийн хугацаатай сонгогддог Удирдах зөвлөлийн болон Гүйцэтгэх зөвлөлийн Ерөнхийлөгчийн үүргийг давхар хашдаг байна. Өнөөгийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг Мексикийн сенатын гишүүн Габриела Күвас Баррон хашиж буй. Тэрбээр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжилд үзүүлэх парламентын хамтын үүрэгоролцоогулам нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулан, тус холбоонд шинэ уур амьсгалыг бүрдүүлэхээр зорилтщэвшүүпэн ажиллаж байгаа юм.