2018.03.28
“Жаст”-ын Ш.Батхүү “Хадгаламж” банкнаас хуурамч баталгаа гаргасан эсэхийг шалгуулахаар боллоо
“Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлийн гэрээг тухайн үеийн хадгаламж банк гаргаж байсан байна. Гэхдээ тухайн үед хадгаламж банк нь их хэмжээний мөнгө зээлийн баталгаанд гаргах ёсгүй байсан гэдгийг Монгол банкнаас гаргасан баримтаар тодруулжээ. Эдуард Сүрэнтэй холбоотой зээлийн гэрээний талаар архивын ерөнхий газраас төрийн банкинд албан бичиг ирүүлсэнд тус гэрээ нь олдоогүй гэж мэдэгджээ.