Ж.Сүхбаатар: Нийгэмд зөрчилдөөн үүсгэж болзошгүй
2010.12.03

Ж.Сүхбаатар: Нийгэмд зөрчилдөөн үүсгэж болзошгүй

Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх үүднээс сонгуулийн тухай хуулинд жендерийн квот тогтоох талаар ихээхэн яриа, хэлэлцүүлэг өрнөж байна.  Эмэгтэй улс төрчид энэ асуудлыг эрчүүд өөрсдийнхөө сонгогдох боломжийг хааж байгаа учраас хуулинд өөрчлөлт оруулахгүй байна гэж үздэг. Харин УИХ дахь зарим гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Ж.Сүхбаатар: Нийгэмд зөрчилдөөн үүсгэж болзошгүй


- Олон улсын төвшний холбогдох баримт материалуудтай танилцсан. Ер нь нэг талаас нь харвал "зохиомол", квот тавьж өгөх байдлаар албадсан зохицуулалт юм. "Зохиомол" гэж хэлж байгаа нь сонгуулийн чөлөөт өрсөлдөөний зарчмыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа учраас тэр. Олон улсад анх энэ асуудлыг хэлэлцэхэд тухайн үед мөн адил манайхан шиг ингэж маргаан үүсгэж байсан юм билээ. Би хувьдаа зарчмын хувьд квотыг байж болох юм гэж үзсэн. Гэхдээ квотыг хэрэгжүүлэхдээ шат дараалалтай хийх ёстой. Тухайлбал, 2012 оны сонгуулийн дараа, 2016 оны сонгуулийн дараа ч гэх байдлаар тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхгүй бол нийгэмд маш их зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Хуулийн квотын зарчмыг зөвшөөрсөн ч гол нь хуулийг дагаж мөрдөх журамд үе шат, цаг хугацаагаар нь тооцох хэрэгтэй.

Д.Очирбат: Наана нь шийдэхасуудалбий,түүнээс бишалбаар хойштавиагүй

-Жендерийн тэгш байдлыг хангах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. Хуулийг хэлэлцүүлэхэд эрэгтэй гишүүд хойргошоод байх шиг. Энэ асуудлаар ямар байр, суурьтай байна?

-Батлахаасаа өмнө шийдэх асуудал бий. Түүнээс биш албаар хойш тавьсан юм биш. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд эмэгтэйчүүдийн квотыг тогтоох хэрэгтэй байна. Үүнийг шийдчихвэл Жендерийн хуульд тухайн салбарт ажиллах эрэгтэй, эмэгтэй хүний квотыг суулгаад л болно. Өнөөдөр улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа. Улс төрийн намуудын зүгээс үүнд анхаарч тус тусын байр суурийг илэрхийлсэн. Өнөөгийн парламент гуравхан эмэгтэй гишүүнтэй байгаа нь хангалттай биш. Нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага бий. Аливаа улс төрийн хүчин, улстөрчдийн ашиг сонирхлоос болж энэ хууль гацаанд орох ёсгүй. Ямар ч гэсэн намрын чуулганаар оруулж батлуулахаар ажиллаж байгаа. Энэ зөвхөн бүсгүйчүүдтэй холбоотой асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол, төр захиргааны байгууллагын ажилчдын олонхи нь эмэгтэйчүүд. Тухайн мэргэжлээр төгссөн эрэгтэй хүмүүсийг яагаад ажилд авахгүй байна. Бүгд эрх тэгш байх ёстой гэсэн санааг хуульд оруулж өгсөн. 

С.Ламбаа: Квотынтухай ярихаар гацаа үүсч мэднэ

 

2004 оны парламентад би Жендерийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Өмнөх хуулийн төсөлд энэ удаагийнх шиг квот байгаагүй. Энэ удаа Жендерийн хууль дахин орж ирэхдээ нэлээн өргөн хүрээтэй болсон байна. Жендерийн тухай хуулийг ерөнхийд нь агуулга, үзэл баримтлалынх нь хувьд дэмждэг. Гэхдээ хүн тал руу нь хэтэрхий хэлбийгээд, янз бүрийн квотын тухай яриад эхэлбэл энэ хууль түгжигдмэл байдалд орно. Хуульд 60:40 ч гэх юм уу ямар нэгэн байдлаар квот тогтоох нь тийм ч үр дүнтэй арга биш. Жишээлбэл, дарга нь эрэгтэй бол, орлогч нь эмэгтэй байх, дарга нь эмэгтэй бол орлогч нь эрэгтэй байх зэрэг зохицуулалтыг хуулиар хийх тухай асуудал санаанд нэг их буухгүй байна. Орлогч нь эмэгтэй хүн байна гэсэн чинь олдохгүй бол яах вэ.

 

Үзэл баримтлалын хувьд төрийн үйлчилгээний салбарт гэх мэтээр хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх тухай санааг дэмжиж байна. Манай эмнэлгийн салбараас жишээ авахад 80-90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Зарим оронд цэцэрлэгт эрэгтэй хүн ажиллуулах тухай хатуу зарчим бий. Энэ нь хүүхэд гэртээ ихэнх цагаа ээжтэйгээ өнгөрүүлдэг тул нийгэмд хүнийг төлөвшүүлэх утгаараа эрэгтэй хүмүүжүүлэгчтэй байх нь зүйтэй гэж үздэгтэй холбоотой; Энэ хууль зөвхөн квотын асуудал биш ямар ч түвшинд авч үзэхээр нь ялгаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, Засгийн газрын 40 хувь эмэгтэйчүүд байх боломжтой шүү дээ. Бүх салбарт квот тулгах хэрэггүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.