Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол дахь олон улсын донор байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.
2013.05.29

Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улс дахь олон улсын донор байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн хэрэгжилт, Засгийн газраас батласан жендэрийн тэгш байдлын тухай баримт бичгийн үр дүнгийн талаар санал солилцлоо. 

Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүн амын сан,  Швейцарийн хөгжлийн агентлаг, Австралийн хөгжлийн агентлаг, Канадын Хөгжлийн агентлагийн удирдлагууд болон жендэр хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. 

Жендэрийн  асуудалд Засгийн газрын хандах хандлага бодитой болсон.

Жендэрийн тэгш байдлын тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцээд энэ талаар ойрын дөрвөн жилд баримтлах дунд хугацааны стратегийн баримт бичгийг баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар оролцооноос гадна олон улсын донор байгууллагуудын тусламж хэрэгтэй байна.

Жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж үздэг.  Харин жендэр бол  эрэгтэйчүүдэд ч бас хамаатай.  Жендэрийн  асуудалд Засгийн газрын хандах хандлага бодитой болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.