Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.09.04

Нийт төсвийн 5 төгрөг тутмын нэгийг Боловсролын салбарт зарцуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, мэдлэг, чадвартай иргэн болох юм.

Монгол 3-р сургуулийн 1-р ангид 300 хүүхэд суралцана

Үүний төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Эцэг эхчүүд, багш та бүхэн ч хариуцлагатай байж, хичээж ажиллах учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Тэрээр мөн Монголын төр ирээдүй хойч үе, хүүхэд чанартай, сайн боловсрол олгохын тулд тогтмол хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр бид төсвийн орлогынхоо таван төгрөг тутмын нэгийг боловсролд зарцуулж байна гэдгийг тэмдэглэлээ.