Жагсааалын талаар ийн хэлэв
2017.08.31
Багш нар жагслаа
Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн багш нар Багшийн цалинг нэмэх асуудлаар цуглаан зохион байгуулав.
Багш нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг хийх, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах гэсэн гурван зүйл шаардлагыг тавьж байгаа.
Багш нар зээлээс зээлийн хооронд амьдрах болсноо нуух шаардлагагүй, үнэхээр хүнд нөхцөлд байгаа гэдгээ илэрхийлж байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Багш нарын тэмцлийг дэмжиж хамтын маргаан үүсгэнэ гэв.