Уул уурхайн салбарыг түшиглэн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжтой
2012.04.13

Уул уурхайн салбарыг түшиглэн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл, Д.Дамба-Очир нар Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг биелүүлэх зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан .Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ огцом өсч байна. 

Сүүлийн жилүүдэд системийн оргил ачаалал жил бүр 35-40 МВт-аар нэмэгдэж байгаагийн зэрэгцээ зөвхөн Өмнийн говийн уул уурхайн олборлох үйлдвэрүүдийн ачаалал л гэхэд ирэх арван жилд 625 МВт-аар буюу системийн суурилагдсан хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэхээр байгаа юм байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг шинээр бий болгох, хэрэглээгээ давсан эрчим хүчийг экспортлох болон уул уурхайн салбарыг түшиглэн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжтой болж байгааг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гишүүд УИХ-ын даргад онцолж байлаа.

Иймд түлш эрчим хүчний, уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах, шинэ технологийг дэмжих хөнгөлөлтийг бий болгосноор хөрөнгө оруулалтыг татаж, улсын болон орон нутгийн төсвийн орлогын шинэ эх үүсвэр бүрдүүлэх зэрэг олон эерэг талуудтай болох юм байна.Цахилгаан, дулаан, эрчим хүчний болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг урамшуулах үндсэн механизм нь уг үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, зуух, техник хэрэгсэл зэргийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.