Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өглөө
2012.03.30

Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өглөө

Улаанбаатар хотын цахилгааны шинэ эх үүсвэрийн олон улсын тендерийг Төрийн өмчийн хорооноос 2011 онд зарлаж, эхний шатанд өрсөлдөх хөрөнгө оруулагчийг сонгон тодруулаад байгаа билээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр байгуулагдах Улаанбаатар хотын цахилгааны шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулахаар сонирхож буй эдгээр компанийнханд мэдээлэл өгөх, сонирхсон асуултад хариулах уулзалт боллоо. Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан уг уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нээж үг хэллээ.


Тэрээр нийслэл хотын төдийгүй монгол орны хувьд томоохон төсөл болох энэхүү тендэрт оролцож байгаа хөрөнгө оруулагчдэд талархал илэрхийлээд төслийн талаар болон эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, өсөн нэмэгдсээр буй хэрэглээний талаар ярив. Мөн уг төсөлд зөвлөхөөр ажиллаж буй Азийн хөгжлийн банкны багийнхан танилцуулга хийсэн юм. Уулзалтад зам тээвэр, газрын харилцааны асуудлаар холбогдох албаны хүмүүс оролцож сонирхсон асуултад хариулт өглөө:
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.