Нефтийн үнэ энэ онд 106 орчим доллар байна
2012.04.13

Нефтийн үнэ энэ онд 106 орчим доллар байна

Ийм таамгийг АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллийн газар хийжээ.Америкийн шинжээчдийн тооцоолсноор, ОПЕК-ийн гишүүн бус орнуудын хувьд, Казахстан улс Кашаган дахь орд газраас түүхий эд нийлүүлж эхэлснээр энэ жил болон дараачийн жилүүдэд нефтийн олборлолтын хэмжээгээ өдөрт 170 мянган сая торхоор нэмэгдүүлнэ. Түүнчлэн Хятад, Колумби улсууд нефть олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх бол харин Орос, Мексик болон Хойд тэнгист нефть олборлолтоороо тэргүүлдэг улсуудад олборлолт буурах төлөвтэй байна.Америкийн Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд мөн Йемен болон Сирид олборлолтын хэмжээ эрс буурна гэж таамаглаж байгаа ажээ.

Тухайлбал, Сири улс энэ онд өдөрт 260 мянган торх нефть олборлох бол ирэх жил 360 мянган торхыг олборлох төлөвтэй байна. Хямралаас өмнө 400 мянган торх нефть олборлоно гэж тооцоолж байжээ. Харин Йемений хувьд тус улс ирэх саруудад өмнө нь тооцоолж байснаас 70 мянган торхоор бага буюу өдөрт дунджаар 190 мянган торх газрын тос олборлох төлөвтэй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.