Н.Учрал гишүүн Хүүхдийн сувилалын үйл ажиллагаатай танилцаж тоглоом хандивлалаа
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.02.01

Н.Учрал гишүүн Хүүхдийн сувилалын үйл ажиллагаатай танилцаж тоглоом хандивлалаа

Нийслэлд хүүхдийн клиник сувилал 3 байдаг. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн суурь өвчтэй 1-2 насны хүүхдүүдийг хүлээн авдаг клиник сувилал юм.

2016 онд шинэ байрны өргөтгөл ашиглалтад орсон ч тавилга хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, тоглоом хүүхдийн ор зэрэг тохижилтод зориулсан төсөв мөнгө тавигдаагүйгээс 1 сарыг гартал ажиллах боломжгүй байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал тус хүүхдийн сувилалд гал тогооны хэрэгсэл, зөөлөн тоглоомууд хандивлав. БСШУСЯ-ы дэргэд байдаг тус сувиллын харьяаллыг ЭМЯ-нд шилжүүлэх талаар сайдад уламжилсан бөгөөд шилжүүлснээр багш, сувилагчдын цалингийн нэмэгдэл шийдэгдэнэ. Мөн зуны сарын хугацаанд хүүхдүүд авах боломжтой болох болно.