Б.Баттөмөр: Биеийн тамир, спортын хуулийн төсөлд сайжруулах шаардлагатай заалтууд байна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хэлэлцлээ. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэлж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хэлэлцэгдэх явцад найруулга сайжруулах талаар ярьсан. Сайжруулах зүйл зайлшгүй байна шүү. Тухайлбал энэ 3.1.1 т Биеийн тамир гэж хүний бие бялдраа хөгжүүлэх эрүүл мэндээ бэхжүүлэх гэх мэт ийм гаргалгаагаар ярьж болох эсэх, жижиг асуудал мөртлөө хуулийн нэр томьёон дээр ийм байж болохгүй юм.
Дараа нь мэргэжлийн спорт гэж юу вэ гэсэнд тухайн спортын төрлөөр өндөр зэрэглэлийн өрсөлдөөнийг ашиг олох зорилгоор зохион байгуулах үйл ажиллагаа гэх мэт нэр хэл гэж байхад үйл ажиллагаа гэсэн байна. 3.4.1 т үндэсний спорт гэж ард түмний уламжлал зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинж агуулсан үйл ажиллагааг гэсэн байна.
Энэ бүгд зөв байгаа эсэхийг эргэж хармаар байна. Дараа нь баахан гаалийн татвараас ААН орлогын албан татвараас чөлөөлөх юм байна. Монгол яагаад ийм их баар үүссэн юм бэ гэсэн чинь бааранд хөрөнгө оруулж бар улс биш баар улс болсон. Үүнтэй адилхан энэ хуулиар бол Монголд орж ирж байгаа спортын бүхий л тоноглол хэрэглэл чөлөөлөгдөх юм байна.
Олдог талын биш зардаг талын хүмүүс л чөлөөлүүлнэ гээд байгаа юм. Тэгээд үнэхээр тэр өндөр зэрэглэлийн зүйлүүдээ татвараас чөлөөлүүлдэг байх тэгж ярих бол монголд хэдий хэмжээний тоноглол бүтээгдэхүүн байна. Тоогоо тооцоотой байх хэрэгтэй шүү дээ.