УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.01.24

Б.Баттөмөр: Цэргийн албан хаагчдын тэтгэврийн насны хязгаар нийгмийн салбарын бодлоготой хэр уялдаж байгаа вэ?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай үзэл баримтлалын асуудлыг хэлэлцлээ. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутам 1.5 хувиар, сар тутам 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэж энэ талаар Н.Номтойбаяр сайдаас асуумаар байна.

Тэтгэвэр тэтгэмжийн бодлоготой маань, бас 65 хүртлээ ажиллаж болно. Өөрөөр хэлбэл шимтгэл илүү төлнө гэсэн бодлого явж байгаа шүү дээ. Түүнтэй энэ маань уяалдаж байгаа юу? Хоёрдугаар асуудал нь нэмэгдлүүдийг ингээд бодохоор жилд хэр хэмжээний нэмэгдэл эх үүсвэр төсөв дээр үүсч байна вэ? Гэсэн хоёр асуулт байна.

Хөдөлмөр хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр: 2 дахь асуултад хариулья 2017 оны улсын төсөвт 260,2 сая төгрөг бүхий нэмэлт зардал гархаар улсын төсөвт туссан байгаа. Эхний асуултын хувьд би бүлгийн хуралд төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцэж байх явцад нэмэлт мэдээлэл өгч байсан. Ийм бодлогын хүрээнд судалгааны ажил хийж байгаа гээд таны хэлж байгаа асуулт бүхий саналыг судлаад үзье.

Ажлын хэсэг: Үндсэндээ нийтдээ 16700 орчим цэргийн албан хаагчдад жилдээ 104 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зардал зарцуулж байгаа. Энэ 2017 оны төсөвт 104 тэрбум төгрөг тусгагдсан өнгөрсөн оны төсвөөс 3,4 тэрбум төгрөгөөр илүү байгаа. Хэвийн өсөлт болон хуулийн өсөлтүүд тооцогдоод энэ хуулийн дөрвөн зүйл заалтын өөрчлөлтөөр нийтдээ 262 сая төгрөг шаардлагатай байгаа.