УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.28

Л.Болд: Бид ололт,амжилтаасаа ухарч байна гэдгээ удахгүй мэдэх болно

УИХ-ын гишүүн Л.Болд: 

Энэ бол дэвшилттэй цаг үеэ олсон хууль гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ өнгөрсөн үед хийгдсэн ололт амжилтаасаа бид татгалзаж ухралт хийж байгаад би хувьдаа маш их харамсаж байна. 1990 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан Ардчилсан улс хэвээрээ байгаа юм бол бид Ардчилсан улсын үнэт зүйл, дэг жаягийг хэлбийлгүй мөрдөх ёстой.

УИХ-д аль нам олонхи байх зэрэг улс төрийн бүтцээс шалтгаалах асуудал огт биш юм. Өнгөрсөн хугацаанд манай улсын хилийн шалган дээр тангараг өргөсөн цэргийн албан хаагч буу, зэвсэг барьж энэ албаыг хашиж ирсэн.

Монголын төр юуны төлөө байнгын ажиллагаатай засаглалтай билээ. Иймэрхүү асуудлаа эргэж хараад цэгцлээд явж болох байх гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Удахгүй Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улс амжилтаасаа ухарсан гэдгийг харуулсан мэдээ, мэдээлэл, баримтат кино ч гарч магадгүй. Тэр үед би энэ хуулийг эргээд засаг хуулийн төслийг санаачилна.