Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 2016 оны 12 сарын 22 ны нэгдсэн чуулганаар Монгол улсын хилийн тухай хуулийншинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэлж хуулийн төсөлтэй холбогдуулан Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, Ц.Гарамжав нар зарчмын зөрүүтэй 58 асуудал дээр үг хэлж байр сууриа илэрхийллээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхтээ холбогдуулан гурван хуулийн төслийг буцаахаар санал оруулж ирсэн нь дэмжигдэж дараах хуулийн төслүүд буцаагдлаа.
Буцаагдсан хуулийн төслүүд
- Жолоочийн даатгалын тухай
- Замын хөдөлгөөний тухай
- Кадастр, кадастрын зураглалын тухай
Ингээд Монгол улсын хилийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.